Дерек Принсийн өв сургаалын цахим сан

Дерек Принсийн өв сургаалын цахим санд тавтай морилно уу!

Дерек Принсийн өв сургаалын цахим сан нь Араб (237 сая), Хятад (1,597 сая), Фарси (57 сая), Франц (75 сая), Хинди (260 сая), Индонезийн Бахаса (200 сая), Япон (122 сая), Монгол (6 сая), Румын (24 сая), Орос (167 сая), Испани (414 сая), Тамил (69 сая), Үрдү (200 сая) гээд 13 үндэстэний хэлээр 3,4 тэрбум хүнд хүрэхээр ажиллаж байна. Манай гариг дээр амьдарч байгаа нийт хүн амын 50 орчим хувьд энэхүү өв сургаалын цахим сан хүрэх зорилготой юм. Эдгээр хэлүүдээс хамгийн эхэнд зорилтот үндэстэнд хүрч байгаа нь Монгол хэл дээрх өв сургаалын цахим сан билээ. 

Та Дерек Принс гэж хэн болохыг мэдэхийг хүсвэл "Дерек Принс" гэсэн дээд цэс дээр дарж үзэж унших боломжтой. 

Дерек Принсийн арвин их сургаалын сангаас ердөө 30 сургаалыг та бүхэндээ хүргэж байгаа хэдий ч хэрэв та англи хэлтэй бол YouTube сайтаас түүний заасан олон сургаал номлолыг сонсож үзэх боломжтойг дуулгахад таатай байна. Мөн www.derekprince.org сайтаас энэхүү өв сургаалын цахим санд байхгүй олон сайхан материал англи хэлээр бий. 

Энэхүү өв сургаалын цахим санд видео сургаал, аудио сургаал, судлал материал, номуудын танилцуулгыг орууллаа. Хэрэв таны амьдралд Дерек Принсийн сургаал ач холбогдолтой өөрчлөлт авчирсан бол бидэнтэй холбогдож өөрийн гэрчлэлээ өгч болно. Бид талархалтайгаар таны чин сэтгэлийн гэрчлэлийг энэхүү цахим хуудсаараа бусдад хүргэх болно. 

Мөн та "Дерек Принсийн өв сургаалын цахим сан" аппликейшн татаж авч энэ цахим хуудсанд байгаа мэдээллийг гар утаснаасаа үзэх, сонсох, унших боломжтой. 

 

Хэрэв та iPhone, iPad дээрээ татаж авах бол "Download on the App Store" гэсэн дээрх Apple компанийн логотой зүүн талын баннер дээр дарна уу.

Хэрэв та Android үйлдлийн утас дээрээ татаж суулгах бол "Get it on Google play" гэсэн баруун талын баннер дээр дарж авна уу. 

Дерек Принсийн өв сургаалын цахим санд тавтай морилно уу! Бурханы Үгээр гүн суурь тавьж, итгэлийн хүчирхэг цамхагаа босгон байгуулаарай!
 

Мараната Ресурс Төв
www.maranata.mn